-40%
Хэмнэлт:8,000₮
Эрүүл, сайхан арьсыг хүсдэг л бол АHA (alpha-hydroxy acids) BHA (beta-hydroxy acids) –ын найрлагатай арьс арчилгааны бүтээгдэхүүнийг заавал хэрэглэх хэрэгтэй. Харин эдгээр хүчил бүхэн найрлагаасаа хамаарч өөр өөр үйлчилгээтэй байдаг. Тиймээс өдөр тутамдаа дор хаяж нэг бүтээгдэхүүнийхээ найрлаганд АНА ВНА нэмээрэй.
AHA гэж юу вэ?
АHA нь alpha-hydroxy acids гэсэн үгсийн товчлол. Энэ нь ургамлаас гаралтай бөгөөд жимсний хүчил гэж нэрлэдэг. Арьс арчилгаанд өргөн хэрэглэгддэг чихрийн нишингээс гаралтай жижиг хүчил нь АНА юм.
АНА –ын ач холбогдол:
Арьсны давхарга бүр өөр төрлийн эсээс бүрддэг бөгөөд эпидермс буюу хамгийн гаднах давхарга тогтмол солигддог. Энэ үйл явцыг АНА нь дэмжиж, үхэжсэн эсийг гадагшлуулах, шинэ эсийг үйлдвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг.
ВНА гэж юу вэ?
ВНА beta-hydroxy acids гэсэн үгсийн товчлол, органик карбоксилын хүчил юм. Эдгээрээс арьс арчилгаанд хамгийн түгээмэл хэрэглэдэг нь салицилийн хүчил.
ВНА ын ач холбогдол:
Арьсны нүх сүвэнд гүн нэвчин цэвэрлэж доторхыг гуужуулдаг тул тослог арьсанд маш сайн. Харин салицилийн хүчил нь бактерийн эсрэг тэмцдэг ба хуурай арьсанд ч зохимжтой.
Одоо бүгдээрээ АНА , ВНА хүчлүүд бидэнд зайлшгүй хэрэгтэй гэдгийг мэдэж авлаа шүү дээ.
Тэгэхээр өдөр тутмын арьс арчилгаандаа нэмбэл ямрав?
PocketZERO урьдчилгаагүй хувааж төл
Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.
ЛэндМН App ашиглан зээлээр авах
Энэхүү барааг та урьдчилгаагүй, хүүгүй зээлээр худалдан авах боломжтой.